Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт 350 ор дэлгэн ажиллуулж байна

Коронавируст “Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол анх манай улсад бүртгэгдсэн цагаас хойш уг халдвараар өвчилсөн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлэгт тусгаарлан эмчилгээ, шинжилгээ, ажиглалт, хяналтанд хамруулж байгаа билээ.

Тэгвэл коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор эмнэлгүүдийн орны ачаалал эрс нэмэгдсэн тул дүүргийн эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэх зохицуулалтыг хийж байна.

Энэ хүрээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 орыг нэмэлтээр дэлгэн ажиллуулж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд коронавируст халдварын өвчлөл бүхий 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хүүхэд 71, насанд хүрэгчид 279 байна. Мөн хоёр өвчтөнийг ХӨСҮТ рүү шилжүүлээд байна. Нэмэлтээр ор дэлгэсэн гурван эмнэлэгт их эмч 10, сувилагч 10, бусад ажилтан 16 зэрэг нийт 36 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байгаа юм. Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цаашид бусад дүүрэгт нэмэлтээр ор дэлгэх зохион байгуулалтын ажлыг хийж байна гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан