Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2021.03.23: 206 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Өчигдөр нийт 16 лабораторид 12326 хүнд шинжилгээ хийснээс 206 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5392 боллоо. Шинээ бүртгэгдсэн 206 тохиолдлын 204 нь дотоодын халдвар. Нийт дотоод халдварын тоо 4856 болж байна. Сүүлийн 24 цаг Улаанбаатар хотод 191, аймаг орон нутагт 13 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 шинэ тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт орон нутгийн өвчлөл 382 боллоо. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 156 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 3758 боллоо. Мөн Завхан аймгийн Шилүүстэй суманд бүртгэгдсэн халдварын зургаан тохиолдол бүгд эдгэрч эмнэлгээс гарсан сайн мэдээ байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 1407 хүн эмчлүүлж байгаагаас

  • хөнгөн 1218
  • хүндэвтэр 183
  • хүнд 14,
  • маш хүнд 4 хүн байгаа аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан