Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ДАРХАНД КОВИД-19-ИЙН ХАЛДВАРЫН БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 7 БОЛЛОО

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын 18 дугаар хуралдаан өнөөдөр /2021.03.23/ болж цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө.

Өвөрхангай аймгийн “Сэмжид-Хужирт” сувилалд амраад ирсэн 17 хүний 1 нь хүүхэд байна. 16 хүнд КОВИД-19-ийн PCR шинжилгээ хийхэд 7 хүнээс халдвар илэрч 9 хүний хариу сөрөг гарсан байна. Сүүлийн 2 батлагдсан тохиолдол буюу 6,7-р тохиолдлын ойрын хавьтал 139 хүнийг тандалт судалгаагаар тогтоогоод байна.

5 иргэнийг Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлан эмчилж байна. Бага насны нэг хүүхдийг ээжийнх нь хүсэлтээр Нэгдсэн эмнэлэгт хамтад нь хэвтүүлсэн байна. Эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал дунд зэрэг байна. Сүүлийн 2 тохиолдлыг Шарын голоос тээвэрлэн авч ирж байна.

Ойрын хавьтлуудаас Дарханд 22 нь байгаа бөгөөд бүгд 3-р сарын 19-ний өдрөөс хойших хавьтлууд. Эдгээр иргэдээс нарийвчилсан шинжилгээг авах ажлыг эхлүүлсэн. Өнөөдөртөө багтан хариу нь гарна. Өнөөдрийн байдлаар Дарханд бүх үйл ажиллагаа хэвийн байгаа бөгөөд 22 иргэний хариуг харж байж цаашид авах арга хэмжээ тодорхой болох юм. Аймгийн Онцгой комиссын зүгээс аль болох халдварын тархалтыг тогтоож ААНБ, иргэдийн үйл ажиллагааг хэвийн байлгах бодлого чиглэл барин ажиллаж байна.

Энэ сарын 12-нд Дарханд ирсэн 2 иргэний ойрын хавьтлын 108 нь Шарын гол суманд байна. Эдгээр иргэдийг гэрт нь гэр бүлийн гишүүдтэй хамт тусгаарлаж нарийвчилсан шинжилгээ авах ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Халдвартай иргэдээс Наурызын баяраар гэртээ зочин урьсан, айлаар хэссэн өгүүлэмжтэй хүмүүс байна. Харин Сэлэнгэ аймагт ойрын хавьтлын 9 хүн байна.

Батлагдсан тохиолдлуудын 5 нь энэ сарын 21-22 нд шилжих шөнө, 2 нь 12-нд Дарханд иржээ. Эхний 5 тохиолдлын ойрын хавьтлын 11 хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарлаад байна. Мөн Хотод очиж илэрсэн хүний ойрын хавьтлын 9 хүн тусгаарлах байранд байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд СӨБ-69%, ЕБС-80%-ийн хамрагдалттай байна.

Аймгийн Онцгой комисс орой 17:00цагт хэсэгчилсэн байдлаар ахин хуралдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан