Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Б.Дашлхүмбэ: Резидэнт эмч нар дөрвөн төрлийн үйл ажиллагаанд дайчлагдаж байна

Коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалаар резидэнт эмч нарыг нэмэлтээр ажиллуулахаар болсон. Энэ талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Б.Дашлхүмбээс тодрууллаа.

-Нийт хэчнээн резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулж байна вэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийт 733 гаруй резидэнт эмчийг нэмэлтээр ажиллуулах хуваарилалт хийсэн. Өнөөдрийн байдлаар 325 резидэнт эмчийг үндсэн дөрвөн төрлийн ажилд дайчлан ажиллуулж байна. Тандалт шуурхай хариу арга хэмжээний багт 20, дархлаажуулалтын багт 141, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн эрүүл мэндийн хяналтад 40, Өрхийн эрүүл мэндийн төвд 40 гаруй резидэнт эмч ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлээд явна.

-Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд үзүүлэх сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд анхаарч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Тийм ээ, гэрийн тусаарлалтад байгаа иргэдийн хувьд сэтгэцийн тулгамдсан асуудалд өртөх буюу стресс, айдаст автах магадлал эрс нэмэгддэг. Энэ хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн сэтгэл судлалын үндсэн мэргэжлээр суралцаж буй найман эмч өдөр тутам лайв /шууд дамжуулалт/ мэдээлэл хийж, тусгаарлалтад байгаа иргэдтэй утас болон цахимаар холбогдон зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллахаар бэлтгэж байна.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

1 Сэтгэгдэл
Резидент эмчийг АШУҮИС бэлдэх ёстой болохоос яахаараа ЭМХТ бэлддэг сонин тогтолцоотой болсон юм. Наад байр чинь АУХ гийн байр шүү. Буцааж өгөөрэй
Хамгийн их уншсан