Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дархан-Уул аймаг Ногоон бүсээс Шар бүс рүү шилжиж тодорхойгүй хугацаагаар хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахаар боллоо

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС 2021.03.24-НИЙ 00:30 ЦАГТ ХУРАЛДАВ

2021 оны 03 дугаар сарын 24-ний 00:30 цагт аймгийн Онцгой комисс хуралдлаа. Эх үүсвэр тодорхойгүй 4 тохиолдол нэмэгдэж “Ковид-19”-ийн батлагдсан тохиолдол нийт 11 боллоо. Ингэснээр манай аймаг Ногоон бүсээс Шар бүс рүү шилжиж байна.

ТАРХАЛТЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГООР:

- Иргэдэд үйлчилдэг бүх шатны төрийн байгууллагын үйл ажиллагааг бүрэн хязгаарлана /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/

- Төрийн болон хувийн хэвшлийн ЕБС, СӨБ-ын үйл ажиллагааг хязгаарлана. /2021.03.24-ний өглөөний 08:00 цагаас тодорхойгүй хугацаагаар/

- Шарын гол, Орхон, Хонгор сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлана

- Дархан-Уул аймгаас гарах иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана. Хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд холбогдох бичиг баримтыг үндэслэн Түр зөвшөөрлөөр гарна. Хүндэтгэн үзэх шалтгаанд: Эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, өвс тэжээл, албан томилолт багтаж байна.

- Дархан-Уул аймгийн иргэд бусад аймаг орон нутгаас ирэхдээ тухайн аймгийн Онцгой комиссын бичигтэй ирнэ.

- Олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр ёслол, хүлээн авалт зохион байгуулахгүй

- Хүүхдийн тоглоомын төв, цахим тоглоомын газар ажиллахгүй

- Бүх төрлийн үйлчилгээний газрууд 0-18 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй

- Диско баар, караоке хязгаарлахаар боллоо.

Сүүлийн 14 хоногт ХӨДӨЛМӨР ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРААР үйлчлүүлсэн иргэд 7037-0122, 9954- 6468 утсаар холбогдоно уу.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан