Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Э.ТЭМҮҮЛЭН:Биеийн байдал нь маш хүнд долоон хүн байна

Коронавируст халдвар (Covid-19)-ын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр холбогдох албаныхан дараах зүйлийг хэллээ.

ХӨСҮТ-ийн дэд дарга Э.ТЭМҮҮЛЭН:

“Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 17000 хүний сорьцод шинжилгээ хийхэд нийт 361 хүнээс "Ковид-19" халдвар илэрлээ. Шинээр илэрсэн халдварын 319 нь тохиолдол нь Улаанбаатарт бүртгэгдэж, нийслэл хотын хэмжээнд 5606 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд 6693 боллоо. Харамсалтай нь сүүлийн 24 цагт 73 настай Хятадын иргэн Ковид-19 халдвараар нас барж, Монгол Улсын хэмжээнд нас барсан хүний тоо зургаа боллоо. Мөн 87 хүн эдгэж, эмнэлгээс гарлаа. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4237 хүрлээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг болон дүүрэг, халдвар гарсан орон нутгийн аймгийн эмнэлгүүдэд нийт 1576 батлагдсан тохиолдол эмчлүүлж байгаагаас хөнгөн 1369, хүндэвтэр 183, хүнд 27, биеийн байдал маш хүнд долоон хүн байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан