Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
  Э.Тэмүүлэн: Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна

ХӨСҮТ-ийн дэд захирал  Э.Тэмүүлэн коронавируст халдвар (Covid-19)-ын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийн үеэр дараах зүйлийг хэллээ.

Сүүлийн хоногт 15 лабораторид 13,210 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 575 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 7,589 болж байна. Гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдлээ. Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Дотоодод халдвар авсан 574 тохиолдлын 400 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 174 тохиолдол батлагдлаа. Сүүлийн хоногт 185 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1,693 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,416, хүндэвтэр 219, хүнд 29 нэн хүнд 9 хүн байна. Нийслэл хотоос гадна Төв аймагт халдварын нөхцөл байдал хүнд байна. Сүүлийн хоногт гэхэд 86 тохиолдол бүртгэгдсэн. Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай..

Аймгуудад илэрсэн тохиолдлыг дурдвал:

Төв аймагт-86 нэмэгдэж 147

Баянхонгор аймагт-1 нэмэгдэж нийт 11

Архангай аймагт- 4 нэмэгдэж нийт 41

Өвөрхангай аймагт-20 нэмэгдэж нийт 65

Орхон аймагт- 15 нэмэгдэж нийт 86

Сэлэнгэ аймагт-2 нэмэгдэж нийт 219

Дархан-Уул аймагт-15 нэмэгдэж нийт 100

Булган аймагт-19 нэмэгдэж нийт 20

Завхан аймагт-2 нэмэгдэж нийт 9

Хэнтий аймагт-4 нэмэгдэж нийт 10

Хөвсгөл аймагт-6 нэмэгдэж нийт 29 тохиолдол боллоо.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан