Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
481 хүнээс халдвар илэрлээ /2021.03.30/

ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр улсын хэмжээнд  14218 хүнээс шинжилгээ авахад 481 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8070 боллоо. Шинэ тохиолдлуудын 404 нь нислэл бүртгэгдсэн бол орон нутгат 77 тохиолдол бүртгэгджээ. Нийт эмчлэгдэж байгаа 1776 хүнээс

  • 1486 хүний бие хөнгөн
  • 250 хүний бие хүндэвтэр
  • 31 хүний бие хүнд 
  • 11 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 124 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 4835 болсон. Сүүлийн үед нэн хүнд болон хүнд биеийн байдалтай хүний тоо нэмэгдэх хандлагатай байна.

УОК:  Улсын хэмжээнд өнөөдөр буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар тусгаарлан ажиглах 74 байранд нийт 3,192 иргэн байна.

Үүнээс нийслэлд тусгаарлан ажиглах 28 байранд 2,004 иргэн, орон нутагт тусгаарлан ажиглах 46 байранд 1,188 иргэн байгаа юм.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 666 алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан