Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Б.Ууганбаяр:11 хүний биеийн байдал маш хүнд байна

Коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах зүйлийг хэллээ.

Одоогоор Улаанбаатар хот болон Өмнөговь, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Дорноговь, Төв аймагт эхний ээлжийн вакцинжуулалт эхлээд байна. Өчигдөр 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 290,108 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ.

Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байна.

Мөн өнөөдрийн байдлаар 1,776 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөлийн тохиолдол ихсэхийн хэрээр хүнд болон маш хүнд хүний тоо ч нэмэгдэх эрсдэл бий болж байна. Үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар тодорхой зохицуулалт хийж байна.

Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн 83 хувийнх нь биеийн байдал хөнгөн байгаа бол 11 хүний биеийн байдал маш хүнд байна.

Ялангуяа 60-аас дээш насны халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндрэх эрсдэл их тул халдвар авахгүй байх тал дээр илүү анхаарах шаардлагатай. Үүний тулд ахмад настантай нэг гэрт амьдардаг иргэд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн мөрдөх хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан