Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Б.Ууганбаяр:Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд утасны дугаарт нь мессэж илгээхээр боллоо

Коронавируст халдвар (Covid-19)-ын нөхцөл байдлын талаарх 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах зүйлийг хэллээ.

Сүүлийн 24 цагт 20489 хүнээс шинжилгээ авахад 394 хүнээс халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8841 болсон. Шинээр илэрсэн тохиолдлын 266 нь нийслэл хотод, 128 нь орон нутагт илэрчээ. Мөн шинээр 150 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5070 боллоо. Энэ нь халдвар авсан хүмүүсийн 57 хувийг эзэлж байна.

13 аймагт 128 тохиолдол илэрсэн. Үүнээс:

Сэлэнгэ - 8

Дархан - 5

Орхон - 19

Дорноговь - 11

Архангай - 6

Завхан - 3

Төв - 22

Хөвсгөл - 2

Өвөрхангай - 10

Баянхонгор - 10

Булган - 8

Ховд - 13

Сүхбаатар - 11

Улсын хэмжээнд нийт 311,266 хүнийг вакцинд хамруулаад байна. Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд утасны дугаарт нь мессэж илгээхээр боллоо. Мөн иргэд ойрын хавьтлуудыг өөрсдөө мэдээлдэг болсноор тандалтын багийн ажлыг хялбарчилж байна.

ХӨСҮТ хэвлэл мэдээлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан