Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Коронавирусыг шүлсэнд илрүүлэх оношлуурыг хэрэглээнд нэвтрүүллээ

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, БШУ-ны БШУЯ-ны Шинжлэх ухаан технологийн газрын дарга С.Мөнхбат АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт нээлтэнд оролцов.

Уг оношлуурыг бүтээх ажил 2020 оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрдэмтдийн багийн үйл ажиллагааг дэмжиж хэрэглээнд нэвтрүүлэх ажилд санаачлагатай байсан гэдгийг нээлтийн үед АШУҮИС-ийн эрдэмтдийн төлөөлөл тодотгож байв.

Олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд бий болсон инновац, технологийн нээлт энэхүү оношлуур юм. Эрүүл мэндийн яамнаас албан ёсоор зөвшөөрөл олгож хэрэглээнд ийнхүү нэвтрүүлж байна. Таван удаагийн шалгуур давж хэрэглээнд нэвтэрч байгаа энэхүү оношлуур нь  коронавирусыг илрүүлэхэд цаг хугацаа хэмнэсэн бүтээл болсон гэдгийг  Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. 

АШУҮИС нь КОВИД-19-ийн чиглэлээр 6 судалгаа хийж байгаа гэнэ. Мөн Эмнэлзүйн молекул оношлогооны чиглэлд анхаарч ажилласан ба 288 сая төгрөгийн санхүүжилтээр лаборатори байгуулсан аж. Лабораторийн үйл ажиллагаа өнөөдөр ийнхүү эхлэж байна.Энэ нь био аюулгүй байдлын хоёрдугаар зэргийн лаборатори ба вирусийн гаралтай бүхий л өвчнийг молекулын түвшинд оношлох анхны лаборатори гэнэ.


Коронвирусыг шүлсэнд илрүүлэх шинжилгээний хариу нь 3-5 цагийн дотор хариу нь гарна. Ийнхүү хугацааг хэмнэхээс гадна төлбөрийн хувьд хамарнаас авдаг ПСР шинжилгээнээс даруй 3 дахин хямд өртөгтэй гэв.

1 Сэтгэгдэл
Баяр хүргэе. Шинжилгээ авч эхэлсэн үү
Хамгийн их уншсан