Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Улсын хэмжээнд 323,690 хүн КОВИД-19 халдварын эсрэг вакцины эхний тунг хийлгэжээ

Улсын хэмжээнд  өчигдөр 12,240 хүнийг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтанд хамруулснаар нийт 323,690 хүн вакцины эхний тунгаа хийлгээд байна.
Тодруулбал, Улаанбаатарт 10,876, орон нутагт 1,364 иргэн вакцины эхний тунгаа хийлгэжээ.

Манай улс нийт 509,740 тун буюу 254,870 хүн тун вакцин хүлээн аваад байгаа. Тэгвэл ЭМ-ийн сайд С.Энхболд энэ сарын эхний хагаст хийх ажлуудыг танилцуулах үеэр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр БНХАУ-ын Синофарм компанийн хөгжүүлсэн Veroсell вакцины 300,000 тунг хүлээн авна гэдгийг хэлсэн.

Дөрөвдүгээр сарын 10-ны дотор дахин 600,000 тун буюу нийт 900,000 тун Verocell вакцин ирнэ. Түүнчлэн ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг татан авна гэдгийг албаныхан мэдээлээд байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан