Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Ховдод халдварын тохиолдол 7-гоор нэмэгдэж 85 болсон байна

Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны 04 дүгээр сарын 05-ны 08:00 цагаас 04 дүгээр сарын 06-ны 08:00 цаг буюу 24 цагийн хооронд нийт 318 сорьцод PCR шинжилгээ хийжээ.

Энэ хугацаанд халдварын тохиолдол 7-гоор нэмэгдэж 85 болсон байна.

Тодруулбал, “Мөнгөн морьт” эмнэлэгт ажилтай,халдвар авсан 1 хүний гэр бүлийн 5 хүн /тусгаарлалтад байсан/, Зэрэг суманд зөөвөрлөгдсөн тохиолдлын ойрын хавьтагч, тусгаарлалтад байсан 1 хүн, сайн дурын шинжилгээнд хамрагдсан “Эсба-80” айлын саарал орон сууцанд оршин суугч 1 иргэнээс тус тус халдвар илэрчээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн тусгаарлах эмнэлэгт 74 хүн хэвтэн эмчлүүлж байна. Бусад 11 иргэнийг Хүүхдийн 50 ортой шинэ эмнэлэгт ор дэлгэн “Тусгаарлах эмнэлэг-2”- т зөөвөрлөн эмчилж байна.

2 өвчтөний биеийн байдал хүнд, 4 өвчтөний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Өнөөдрийн /2021.04.06-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд 68 иргэн тусгаарлан ажиглах байранд, 324 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан