Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаар тэргүүлж байна

Хоёрдугаар сарын 23-наас иргэдийг дархлаажуулах ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 414382 иргэнийг дархлаажуулаад байгаа бол үүнээс Улаанбаатар хотод 372876 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Харин дүүргүүдийн хувьд Баянзүрх дүүрэг дархлаажуулалтаараа тэргүүлж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл 120 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байгаа юм. Тус дүүрэгт  15 цэгт 23 багийн 313 эмч, эмнэлгийн ажилтан болон цэг бүрд хоёр тусгай чиг үүргийн алба хаагчид ажиллаж байна. 
Цэгүүдийн хувьд 12 цэгт дүүргийн 28 хорооны иргэдийг, үлдсэн гурван цэгт Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн ажилтан, алба хаагчдад дархлаажуулалт хийж байгаа юм. 
Иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд дархлаажуулалт хийж буй цэгт дараалал үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хороон Засаг дарга нараар дамжуулж дүүрэг, нийслэлээс гарсан шийдвэр, мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэн ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан