Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
575 хүнээс коронавирус илэрч, 4 хүн нас барлаа  /2021.04.07/

Сүүлийн 24 цагт 575 тохиолдол илэрч, дөрвөн хүн нас барлаа.  Ингэснээр Ковид-19-ийн шалтгаант нас баралт 17 болж, сүүлийн дөрөв хоногийн хугацаанд найман хүн нас барсан байна. “коронавирус”-ийн халдвар илэрч, улсын хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 12 мянга 226 болоод байна.  185 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 6912 боллоо.

Эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал “хүнд” болон “маш хүнд” хэлбэрт шилжих нь нэмэгдэж байгаа аж. Цаашид нас барах эрсдэл тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэдгийг Эрүүл мэндийн яам онцоллоо. 

Улаанбаатарт шинээр 456 тохиолдол бүртгэгдсэнээр нийт 10093, орон нутагт 113 нэмэгдэж, нийт 1700 тохиолдол боллоо. Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас бусад бүх аймагт халдвар тархжээ. Эмнэлгээс шалтгаалсан халдварын тохиолдол 6-гаар нэмэгдэж, нийт 71 тохиолдол боллоо.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан