Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Сүүлийн 24 цагт 554 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас барлаа /2021.04.08/

ЭМЯ-наас коронавируст нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

 Сүүлийн 24 цагт 11.116 хүнээс  шинжилгээ авснаас 554 хүнд коронавирус илэрчээ. Мөн нэг хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 18 боллоо.

Сүүлийн 24 цагт бүртгэгдсэн тохиолдлоос:

  • Улаанбаатар хотод 451 тохиолдол, /нийт 10544 боллоо/
  • орон нутагт 102 /нийт 1689/
  • зөөвөрлөгдсөн тохиолдол 1 /нийт 428/

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 12780 боллоо. Сүүлийн 24 цагт 372 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн хүний тоо 8140 болсон байна.

Одоогоор 2,637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,176
  • Хүндэвтэр-373
  • Хүнд-74
  • Маш хүнд-14 хүн байгаа юм.

Харин дэлхий дахинд сүүлийн 24 цагт 434,047 хүн халдвар авсан бөгөөд нийт халдвар авсан хүний тоо 132,046,206 болоод байна. Уг өвчний улмаас нийт 2,867,242 хүн нас баржээ.

Халдвар хамгийн их бүртгэгдэж буй орнуудад АНУ, Бразил, Энэтхэг, Франц, ОХУ орж байна.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан