Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа
Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана
МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав
ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
ЦЕГ-ын дарга Б.Билэгт анги салбарууддаа үүрэг өгчээ
Шинэчлэлийн Засгийн газрын үед ЦЕГ-ын удирдах хүнээр Б.Билэгт томилоод хоёр хонож байна. Б.Билэгтийн хувьд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд Дотоодын цэргийн бүх анги салбарын удирдлагуудтай уулзаж цаашид хэрхэн ажиллах тухай чиглэл өгчээ. Мөн Шинэчлэлийн Засгийн газрын болон цагдаагийн үйл ажиллагаа, бодлого чиглэлийн талаар танилцуулсан байна.
Тэрээр, дараахь үүрэг даалгаврыг өгчээ.
1. Цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаа, ёс зүй, харьцааны соёлыг богино хугацаанд дээшлүүлэх, иргэд нь цагдаагаа хүндэтгэдэг, хууль ёсны шаардлагыг биелүүлдэг болох
2. Цагдаагийн ажил, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэдэг байхын тулд мэдээлэл, дуудлага хүлээн авдаг суваг, холбооны системийг боловсронгуй болгох
3. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн ажлын үр дүнг дээшлүүлэхэд цагдаагийн байгууллагын хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, баталгааг хангах арга хэмжээ авах
4. Цагдаагийн байгууллагын алба хаагчийн бүхий л үйл ажиллагааг хууль, журмын дагуу стандартчилалтай болгож, шуурхай идэвхтэй болгох үр дүнг хангах,
5. Цагдаагийн байгууллагын удирдах ажилтан нь манлайлал, ёс зүйтэй байх, улс төрждөггүй, бизнес, эрүүгийн бүлэглэлээс ангид байх ёстой зэрэг шаардлагыг тавьж байгаа юм байна. Мөн цагдаагийн алба хаагчийн сургалтын агуулга, арга хэлбэрийг боловсронгуй болгон төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, гадаад харилцаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн байна.

0 Сэтгэгдэл