Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Э.Эрдэнэбаатар: Орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлөөр зорчино

Шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал болон шинжилгээний явуулын цэгийн талаар НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа.

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?

-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт болон Өлзийт зэрэг товчоо, Налайх дүүрэгт байрлах Дөрөвдүгээр зөрлөгөөр хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг тухайн аймаг, орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлөөр нэвтрүүлж байна. Мөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл тээвэрлэж байгаа иргэдийг ПСР шинжилгээг үндэслэн, нэвтрүүлж байгаа. Хөдөө, орон нутаг руу явж байгаа иргэд ПСР шинжилгээгүй товчоодоор нэвтрэх гэсэн зөрчил гарч байна. Тухайлбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд ПСР шинжилгээнийх нь хариу гараагүй нэг иргэн Өвөрхангай аймгаар дамжиж, Баянхонгор аймаг руу зорчиж байсныг зогсоож, Улаанбаатар хотод гэрийн тусгаарлалтад ирүүлэх ажлыг зохион байгууллаа. Улаанбаатар хотоос орон нутаг руу ПСР шинжилгээ заавал өгч, аймгийн онцгой комиссын зөвшөөрлийн дагуу зорчихыг анхааруулж байна.

-Шинжилгээний явуулын цэгийн байршлын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Нийслэлийн онцгой комиссоос авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ойролцоо ПСР шинжилгээ авах явуулын цэгийг ажиллуулж байна. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Авто худалдааны төв, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо Техник, хяналт, үзлэгийн төвийн гадна явуулын шинжилгээний цэг ажиллаж байгаа. Энэ шинжилгээний цэгт зөвхөн хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс, тэжээл тээвэрлэж байгаа болон буяны ажлаар хөдөө, орон нутаг руу зорчих иргэдээс шинжилгээ авах зохицуулалт хийсэн. Бусад иргэний шинжилгээг явуулын цэгт авахгүй гэдгийг анхааруулъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан