Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
Б.Буянтогтох: Эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна

Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дараах мэдээллийг өглөө.

“Халдварын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ачаалал асар их нэмэгдэж байна. Сарын өмнөх үетэй харьцуулахад хүндэвтэр өвчтөний тоо 5.3 дахин, хүнд өвчтөний тоо 24.6 дахин, нэн хүн өвчтөний тоо 7 дахин нэмэгдээд байгаа. 30 хөнгөн тохиолдол дээр нэг баг орж ажилладаг бол ижил бүрэлдэхүүнтэй нэг баг гурван хүнп тохиолдлын эмчилгээн дээр ордог.

Хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн ажилчдын нөөц 5-10 дахин хурдтайгаар хомсдох нөхцөл үүсэж байна.

Тархалтыг зогсоохын тулд хөл хорио тогтоохоос өөр аргагүйг ХӨСҮТ болон ЭМЯ-наас зөвлөж байгаа. Тархалтын тоо нэмэгдэхийн хэрээр шууд хамааралтайгаар хүнд, хүндэвтэр хүний тоо нэмэгдэж, эрүүл мэндийн байгууллагад ачаалал болон ирж байна.

Хүндэвтэр, хүнд, маш хүнд хүмүүс дээр ажилладаг эмнэлгийн боловсон хүчнүүд цөөн хүн дээр ажилладаг учраас хомсдол үүсээд явдаг.

Сүүлийн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ болон ЦТЭ хамаг нөөцөө шавхаж ажилласан. Үүн дээр нэмээд сүүлийн хоёр сарын хугацаанд бусад эмнэлгүүдэд батлагдсан тохиолдлуудыг авч байгаа. Эмнэлгийн ажилтнууд туйлдаж байна.

Улсын хэмжээнд 25,600 орчим ор байгаа бөгөөд энгийн үед 70-75 хувийн дүүргэлттэй байдаг. Энэ нь бүх төрлийн эмнэлгийн тусламж гэсэн үг. КОВИД-19 халдвар өдөр өдрөөр нэмэгдэж байгаа энэ үед бүх ор, бүх хүний нөөцийг зөвхөн халдварын тусламж үйлчилгээ рүү шилжүүлэх боломжгүй.

Иргэд маань ухамсартай байвал халдвар авахгүй байх боломжтой. Ялангуяа хүндрээд байгаа 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, астматай, артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс ухамсартай байх хэрэгтэй байна. Энэ эрсдэлт бүлгийнхэн гэртээ байж, халдварт өртөхгүй байх нь эрүүл мэндийн ажилчдад хүргэж буй хамгийн том тус юм.

ХӨСҮТ Хэвлэл мэдээлэл

1 Сэтгэгдэл
Ачаалал их байнаа. Иргэдийн сэтгэл зүйн асуудалыг анхаарахгүй бол. Хаана гаргасан уур уцаараа хаана гаргаад яваад байгаагаа ч мэдэхгүй болчихсон иргэд их байна. Иргэдийн уур уцаараа гаргадаг газар нь эмнэлэгийн орчин эмнэлгийн АЖИЛЧИД болжээ. Гэр орондоо, улс төрийн зохион байгуулалт муу байгаа нь ажлаа хийж байгаа эмнэлгийнхэний буруу биш биз дээ. Вакцинаа тариулах гээд улавч аваад ч өмсчихгүй юун зай хоорондоо барих юу ч биш. Амин хувиа л бодоод байхаас биш бид нар ч гэсэн энэ тахал өвчиний хамтын хүчээр дарна гэж ойлгохгүй байна. Эмнэлгийн ажилчдын өмнөөс өвдчихсөн энэ өвчин гарчихсан юм шиг л харьцдаг гаж бодлоо хаях хэрэгтэй.
Хамгийн их уншсан