Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дүүрэг бүрт дархлаажуулалтын цэг ажиллаж 60-аас дээш насныхныг дархлаажуулалтад хамруулна

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.

Тодруулбал,

1. Баянзүрх дүүрэг -113-р сургууль

2. Баянгол дүүрэг -20-р сургууль

3.  Багануур дүүрэг – Эрүүл мэндийн төв

4. Чингэлтэй дүүрэг – “Аврагч” спорт хороо

5. Сонгинохайрхан дүүрэг – 9-р сургууль

6. Сүхбаатар дүүрэг -11-р сургууль,

7. Хан-Уул дүүрэг – Монгол, Солонгос коллеж,

8. Багахангай дүүрэг – Эрүүл мэндийн төв

9. Налайх дүүрэг -Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.

Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

10 Сэтгэгдэл
Ямар вакцин хийж байгаа вэ
2dahi tungaa hiilgemeer bna
2 dahi tungaa hugatsaand hiigeechee olon humuust hiij samarch hayhaar hiisen humuustee hiigeed 14 honogiin daraa ur dung ni uzsen ni deer bishuu 60aas deesh nasniihan chi 3 sariin 10 naas ehelsen odoo ehnii tun duusdaggui ymuu nootsolson 192 myngan tun bagtsinaa yah geed b. Gaa ym be
Энэ цэгүүд дээр очиж 2 дахь тунгаа хийлгэж болох юм уу. Хугацаандаа хийлэгчихмээр байнаа. 2 дахь тунгийн хугацаа нь болчихсон хүмүүс олон бна. Хугацаа болсон хүмүүсээ нэг мөр дархлаажуулчихвал зүгээр юм бишүү
113 chini Bayngol duuregt biz dee buruu bichtsiimu
60 с дээш настай хүн 2 дахь тунгаа хийлгэж болох уу? 4 сарын 13 нд хийлгэх байсан юм.
Залуучууд нь хийлгэж болохгүй юмуу хөл хорио дуусахаас өмнө хийлгэчээд ажилаа хийвэл
2dahi tungaa hugatsaand ni hiimeer ymaa ur dun garah ni deer shuu
Даохлаажуулалт эхэлсэн нь сайн хэрэг. Гэхдээ дархлаажуулалтын цэг рүү яаж очих вэ? Машин явуулах уу, нийтийн тээврээр зорчих боломжтой юу
Энэ хятад вакцин тарьж бгаа бол эхлээд тарьсан 28 хоногийн товлол нь болж бгаа хүмүүстээ таривал хэн хэндээ хэрэгтэй биш үү. Үр дүнг нь үзээгүй талын нэг тарамдаж эхлүүлээд байдаг.
Хамгийн их уншсан