Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ЭМЯ: 1.107 хүнээс коронавирусийн шинэ тохиолдол бүртгэлээ /2021.04.16/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1,107 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 19,672 боллоо. Тодруулбал нийслэлд 1020, орон нутагт 84 хүн халдвартай нь батлагджээ. Мөн эрүүл мэндийн 3 ажилтан шинээр халдвар авчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол 19672 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна. 

Харин 6 хүн нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Тодруулбал;

  • ХӨСҮТ-д 3 хүн
  • Цэргийн төв эмнэлэгт 1 хүн
  • БЗД-т гэртээ 1 хүн
  • Сүхбаатар аймагт 1 хүн тус тус нас баржээ.

Нас барсан хүмүүс халдвартай нь оношлогдсон хугацаа нь;

Эрэгтэй

  • 34 настай эрэгтэй 4.13-нд онош нь батлагдсан
  • 49 настай эрэгтэй 4.06-нд онош нь батлагдсан
  • 58 настай эрэгтэй 03.15-нд онош нь батлагдсан
  • 62 настай эрэгтэй 04.12-нд онош нь батлагдсан

Эмэгтэй

  • 76 настай эмэгтэй 04.07-нд онош нь батлагдсан
  • 64 настай эмэгтэй 04.12-нд онош нь батлагдсан

Өнөөдрийн байдлаар 3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна. Мөн 1090 хүн гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийлгэж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан