Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Б.Буянтогтох:Хүнд, хүндэвтэр хүний тоо 28-30 дахин нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохын мэдээллийг хүргэж байна.

Тэрээр  “Тусламж үйлчилгээг хязгаарлаад байгаа зүйл нь хүний нөөц. Эрчимт эмчилгээ, нэн хүнд өвчтөнтэй ажиллах хүний нөөц хязгаарлагдмал, хомсдолтой байдаг. Эдгээр ажилтнууд цөөн хүнтэй ажилладаг учраас хомсдол үүсэж байна.

Бид НЭМГ-тай хамтраад гэрээр эмчлүүлж буй 4000 гаруй хүнд хяналт тавиад явж байна. Зарим тохиолдолд хүний нөөцийн хомсдол үүсэж байна. Иргэдийг зөвхөн эмч нарын хяналтаар биш, өөрөө өөрийгөө хянах арга хэмжээ авч байгаа” хэмээв.

“Хүнд, хүндэвтэр, нэн хүнд хүний тоо өмнөх сараас 28-30 дахин нэмэгдэж, эмнэлгийн ачааллыг 10-аас дээш хувиар нэмэгдүүлж байна. Ор дэлгэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна. Гэсэн хэдий ч хүний нөөцийн хувьд төвөгтэй байдал үүсээд байна.

Улаанбаатарт 18 эмнэлгийн байгууллагын 3060 ор дэлгээд байна. Дүүрэг тус бүрд зохион байгуулалт хийж байна” гэлээ.

 

1 Сэтгэгдэл
1. 28 хоногийн хорио тогтоох 2. Шинэ эмнэлгүүд нээх, барих, хээрийн эмнэлэгүүд байгуулах 3. Цэргийн дэглэмд шилжих. 4. Ковид эмчлэхэд олон хүн дайчлах, тэдгээрийг богино хугацаанд сургах 5. Улс төрчдөөр биш мэргэжлийн хүмүүсээр үйл ажиллагааг удирдуулах 6. Ковид бол дайн, тахал, үхэл!!!! 7. Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах эсвэл цахимаар явуулах
Хамгийн их уншсан