Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганбаяр: Хөнгөн өвдсөн хүний тоо буурч хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчтөний тоо өсөж байна

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дараах зүйлийг хэлсэн юм.

“Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1311 тохиолдол батладлаа. Ингэснээр нийт тохиолдол 24195 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрлээ. Нийт эдгэрсэн хүмүүс 12860 боллоо. 75 настай эрэгтэй, 83 настай эрэгтэй коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа. 1311 тохиолдлоос 97 нь хөдөө орон нутагт илэрчээ. Тухайлбал,

• Улаанбаатар хотод 1214

• Дархан-Уул – 61

• Завхан-14

• Орхон-4

• Өвөрхангай-3

• Сэлэнгэ-1

• Төв-7

• Увс-1

• Ховд-2

• Хэнтий-4

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 3520 хүнээс 2278 хөнгөн, хүндэвтэр 926, хүнд 253, маш хүнд 63 хүн боллоо. Хөнгөн өвдсөн хүний тоо буурч байгаа. Харин хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчтөний тоо өсөж байна. Тиймээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлах хэрэгтэй. Гэрийн ажиглалтад 5033 хүн байна. Тэдгээрт дүүрэг, өрхийн эмнэлгүүд хяналт тавьж ажиллаж байна” гэлээ.

Харин ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад дараах байдлаар хариулаа.

-Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу? Ikon.mn

-Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээг заавал хийлгэх шаардлагагүй. Энэ нь өндөр өртөгтэй шинжилгээ юм.

-Вакцин хийлгээд халдвар авсан хэдэн хүн байна вэ? Ikon.mn

-Вакцины эхний тунг хийлгээд халдвар авсан 2304 хүн халдвар авчээ. Тэдгээрийн 74 хувь нь вакцин хийлгэсний дараа 0-21 хоногт халдвар авсан. Манай улсад гурван төрлийн дөрвөн үйлдвэрлэгчийн вакцин хийж байгаа. 2-р тунг иргэдэд хийж эхлээгүй байна. Вакциныг 2 тунгаар бүрэн хийлгэсэн ч таныг 70-95 хувь хамгаална. 100 хувь хамгаалагдахгүй. Тиймээс амн хаалтаа байнга зүүж, Өдөр тутмын амьдралын хэв маяг болгох хэрэгтэй.

-ЭМЯ-наас мэдээлсэн тоо зөрж байна? Ikon.mn

Б.Ууганбаяр: Одоогоор эмнэлэгт, гэрийн ажиглалтад байгаа, эдгээд гарсан, нийт ковид туссан хүмүүсийн тоог танилцуулж байгаа. Жишээлбэл, өнөөдөр 1311 тохиолдол гэж хэлсэн. Энэ нь эдгэрч гарсан эсвэл эмнэлэгт, гэрт тусгаарлагдаж байгаа хүмүүсийн тоонд ороогүй.

Өдөр бүр 24 цагт багтах гэж тандалт судалгааны баг ачаалалтай ажилладаг.

-Коронавирусээр өвчлөөд эдгэрсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэгтэй юу?

- Халдвар аваад эдгэрсэн хүмүүс шинжилгээ хийлгэх хэрэггүй. Эдгээр хүмүүсээс албан байгууллагууд нь шинжилгээний бичиг битгий нэхээрэй.

-ХӨСҮТ-ийн ачаалал ямар байгаа вэ?

-Бүх дүүргүүдэд ор дэлгэсэн. ЭМЯ зохион байгуулалт хийгээд ор дэлгэсэн газартаа хүнд хүмүүсээ авч байгаа. ХӨСҮТ хүнд 28, хүндэвтэр 7 хөнгөн нийт 35 хүнийг эмчилж байна.

-PCR шинжилгээтэй холбоотой асуудлыг яаж зохицуулж байгаа вэ?

-Холбогдох удирдамж, түр заавруудыг шинэчилж байгаа.

-Гэрээр тусгаарлагдаж буй хэдэн хүн байгаа вэ?

-6705 хүн гэрээр тусгаарлагдаж байна. 4146 хүн гэрийн тусгаарлалтад үлдсэн нь эмнэлэгт тусгаарлагдсан байна. Дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан тохиолдлоо эмнэлэгт хүргэх зэрэг ажлыг хийж байна.

Б.Ууганбаяр: Сайн дурын эмч эмнэлгийн ажилчдыг цуглууж байна. Одоогийн байдлаар 100 гаруй эмч эмнэлгийн ажилчид бүртгүүлсэн байна. Цалин хөлсийг нь УОК-оос шийдвэрлэх хэрэгтэй.

Эх сурвалж:ХӨСҮТ

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан