Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
 “БЗД-ийн явуулын шинжилгээний баг бүгд "Коронавирус-19"-ын халдвар авчээ” гэдэг мэдээллийг үгүйсгэлээ

 “Баянзүрх дүүргийн явуулын шинжилгээний баг бүгд "Коронавирус-19"-ын халдвар авчээ” гэх мэдээлэл нь худал гэдгийг тус дүүргийн онцгой комиссоос албан ёсоор мэдэгдлээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тандалтын 12 баг (1 баг 4 гишүүнтэй) "Коронавирус-19"-ын шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдээс ПСР шинжилгээг авч байна. Мөн 28 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд давтан шинжилгээг авч байна.

2021 оны 4 дүгээр сарын 16-нд ПСР шинжилгээ өгсөн иргэдийн хариу өнөөдөр гарна. 4 дүгээр сарын 17-нд өгсөн шинжилгээний хариу өнөөдөр шөнөдөө багтаж гарна. Цаашлаад 4 дүгээр сарын 18,19-нд өгсөн шинжилгээний хариунууд гарах болно.

Шинжилгээний хариу цаг авч байгаа шалтгаан нь

1. Лабораторийн хүчин чадлаас хамааралтай

2. Эерэг тохиолдол ихээр бүртгэгдэх болсонтой холбогдуулан, давтан шинжилж үзэж байгаа болно.

БЗД-ийн Онцгой комисс

1 Сэтгэгдэл
Гадуур хүүхдийн тоглоомын талбай, үндэсний цэцэрлэгт хүрээлэн дүүрэн том хүн, хүүхдүүд цугларсан л байх юм. Нэг мөсөн хатуу хол хорионд оруулсан бол үр дүнтэй л байж.
Хамгийн их уншсан