Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ж.Байгалмаа :Хэрвээ үргэлжлүүлэн хөл хорио тавихгүй, вакцин хийгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрэх магадлалтай

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа :

Тэрбээр "Эмийн бус хариу арга хэмжээ буюу тодорхой хязгаарлалтууд болон хатуу хөл хориог хэрэгжүүлээд явж байна. Хатуу хөл хорионы дэглэмийг өвчлөлийн нөхцөл байдлаасаа хамааруулаад өөр өөрийн онцлогт тохируулаад хэрэгжүүлдэг. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагын нөөц хүндэрсэн тохиолдолд хатуу хөл хориог авч хэрэгжүүлж байгаа. 

Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнх нь 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Дөрөв дэх удаагийн хөд хорио хэрэгжиж байна. 

Анхны хөл хориог урт хугацаатай хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Харин гурав дахь хөл хорионы дараагаас халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна. 

Шинжилгээнд эерэг эзлэх хувь манай улсад 5% байгаа. Шинжилгээнд эерэг эзэлж байгаа хувийг долоо хоног бүрээр гаргадаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 9 хувь болж өсөж ирсэн.

Халдварын тохиолдлыг хүн амын хөдөлгөөнтэй харьцуулж харвал:

  • Эхний хөл хорионоор хүмүүсийн хөдөлгөөн 40-60 хувиар буурсан 
  • Харин одоогийн хөл хорионы үеэр хөдлөгөөн 15 хувиар л буурсан байна. 

Энэ удаагийн хөл хорио энэ сарын 25-нд дуусахаар байгаа бөгөөд үргэлжлүүлэн халдварын том давалгаа гарахаар байна. 

Харин хөл хориог дахин 7 хоногоор сунгавал хөл хорионы дараа дахин давалгаа гарах ч аажмаар буурах дүр зураг харагдаж байгаа. 

Хөл хориог 14 хоногоор буюу тавдугаар сарын 9-н хүртэл сунгавал:

Нийт батлагдсан тохиолдлын тоо буурахын хэрээр хүнд хүмүүс болон нас баралт буурах хандлагтай.

Хэрвээ хөл хорио тавихгүй, вакцин хийгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тоо 30 мянгад хүрэх магадлалтай" хэмээн ярилаа. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан