Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Шүлснээс коронавирус илрүүлэх PCR шинжилгээний 10.000 оношлуурыг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө

АШУҮИС-ийн Эмнэлзүйн молекул оношлогооны төв шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний шинэ ПГУ оношлуурыг 3-р сарын 25-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн билээ.  Эрүүл мэндийн яамны захиалсан 10 мянган оношлуурыг хүлээлгэн өглөө.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх энэхүү шинжилгээ нь цаг хугацааг хэмнэсэн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулах сайн бүтээл болсон гэдгийг онцолсон юм. Шүлснээс авах энэхүү шинжилгээ нь хамар залгиурын арчдасаас авах шинжилгээнээс зовиур багатай мөн хямд өртөгтэй зэрэг давуу талтайг хэллээ.

Монгол улсын засгийн газрын захиалгаар АШУҮИС-ийн Эрдэмтдийн бага энэхүү оношлуурыг хийж зах зээлд нэвтрүүлж байна. Нэг хайрцгаас 96 хүний шинжилгээг хийдэг. Шинжилгээний хариу 90 минутын дараа гардаг гэдгээрээ давуу талтай юм. Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар өнөөдрөөс ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ, АШУҮИС,  СБДНЭ, болон УНТЭ, УХТЭ зэргийн лабораториудад уг оношлуурыг хувиарлах юм. Ийнхүү шүлснээс илрүүлэх шинжилгээ нь ийнхүү практикт нэвтэрч байна.Эрүүл мэндийн яамны удирдлагуудын зүгээс АШУҮИС-ийн удирдлага, нийт эрдэмтэн багш, судлаачид оношлуурыг бүтээсэн төслийн багийн эрдэмтэд, Эмнэл зүйн молекул оношлогооны төвийн хамт олонд баярласан талархаснаа илэрхийллээ. 

Шүлсэнд SARS-CoV-2-ыг илрүүлэх шинжилгээний ПГУ оношлуурыг цаашдаа үйлдвэрлэн өргөн хүрээнд хэрэглээнд нэвтрүүлнэ гэдгийг АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан