Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар эхний сардаа эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 12 шийдвэр гаргалаа Иргэн бүрийн Нэрийн дансны хуримтлал 306.1 мянган төгрөг болж нэмэгдлээ ХЭҮК: Цэрэг, цагдаагийн алба хаагч бэлтгэх сургалтын хөтөлбөрүүдэд хүний эрхийн үнэлгээ хийнэ Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний зөвлөгөөн боллоо Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ Дөрөвдүгээр сард 5356 иргэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд оролцжээ 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршуулжээ “Хүслэн 2026” хувцас загварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа Бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлнэ БАЯНТЭС СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ИЖ БҮРЭН ЦОГЦОЛБОР БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРОВ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрүүд

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр боллоо.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд;

Ажлын байрыг дэмжих зээл- 2021 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар 1,228 аж ахуйн нэгж, 6,870 иргэн 563.5 тэрбум төгрөгийн зээл авчээ. Иргэд дунджаар 37, аж ахуйн нэгжүүд 250 сая төгрөгийн зээл авсан байна.

Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээл- 1,146 аж ахуйн нэгж, 473 иргэн 259.9 тэрбум төгрөгийн зээл авсан.

Ипотекийн зээл- 3,064 хүн 226.8 тэрбум төгрөгийн зээл авсан. Иргэд дунджаар 74 сая, үүнээс Улаанбаатар хотод 81.8, орон нутагт 53.9 сая төгрөгийн зээл авчээ.

Товч мэдээ

-       2021 оны 04 дүгээр сарын 19-ний байдлаар нийслэлийн 496 880 хүн эхний тунд, хоёрдугаар тунд 1,330, орон нутагт эхний тунд 140 535, хоёрдахь тунд 303 хүн хамрагдаад байна. Улсын хэмжээнд эхний тунд 637 415, хоёрдахь тунд 1,632, нийт 639 047 иргэн хамрагджээ.  

-       Ирэх намар 495 мянган тн үр тариа, үүнээс 471 мянган тн улаан буудай, 222 мянган тн төмс, 116 мянган тн хүнсний ногоо, 170 мянган тн малын тэжээл, 26 мянган тн тосны ургамал, 3,000 тн жимс, жимсгэнэ хурааж авахаар төлөвлөжээ.

-       Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан