Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Вакцинд хамрагдах иргэд рүү ярих тул цэгт очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах юм. Ингэхдээ

  • Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 25 хувь буюу нийт 35 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 23-нд,
  • Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 75 хувь, дөрөвдүгээр 12-14-нд хийлгэх байсан иргэдийн 10 хувь буюу нийт 40 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 24-нд,
  • Дөрөвдүгээр 12-14-нд II тун хийлгэх байсан иргэдийн 90 хувь, дөрөвдүгээр сарын 15-17-нд хийлгэх байсан нийт 45 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 25-нд,
  • Дөрөвдүгээр сарын 18-22-нд II тун хийлгэх байсан 47183 иргэнийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.
  • Мөн энэ дөрвөн хоногийн хугацаанд 55-аас дээш насны дархлаажуулалтад хамрагдах иргэд “Синофарм” компанийн “ВероСелл” вакцины эхний тунгаа хийлгэх боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө. Иймээс иргэд та бүхнээс дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсье. Мөн дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдэд үйлчилнэ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан