Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Б.Ууганбаяр:Эмнэлэгт хэвтэх үү, гэрээр тусгаарлагдах уу гэдэг нь шийдэгдээгүй 3389 хүн байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дараах зүйлийг ярилаа. “Сүүлийн 24 цагт 11145 шинжилгээ авахад, 1015 хүнээс коронавирус илэрч нийт халдварын тохиолдол 34026 боллоо. Дотоодын халдвар 1013, зөөвөрлөгдсөн 1, эмнэлгийн ажилчин халдвар авсан 1 тохиолдол илэрлээ. Улаанбаатар хотод 864, орон нутагт 149 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлгээс 399, гэрээс 287 нийт 686 хүн эдгэрч гарлаа. Нийт 18719 хүн эдгэрлээ. 5хүн нас барлаа. Тодруулбал, 55, 37 настай эрэгтэй, 89, 78, 89 настай эмэгтэй эмнэлэг хэвтэж байгаад коронавирусийн хүнд хэлбэрээр нас барлаа.

Халдварын улмаас 4768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

Хөнгөн – 2632

Хүндэвтэр – 1590

Хүнд – 437

Маш хүнд 109 хүн байна.

Гэрээр 7629 хүн тусгаарлагдаж байна. Эмнэлэгт хэвтэх үү, гэрээр тусгаарлагдах уу гэдэг нь шийдэгдээгүй 3389 хүн байна. Сүүлийн 24 цагт 65240 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Улаанбаатарын хэмжээнд 2-р тунд 282162 хүн хамрагдсан” гэв.

Эх сурвалж:ХӨСҮТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан