Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ч.Баттогтох:Шинж тэмдэг илрэхгүйгээр өвчилж байгаа иргэд насны бүлгүүдэд хэд байна вэ гэдгийг судалж байна

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх нэгдсэн мэдээллийн үеэр АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн тэнхимийн эрхлэгч Ч.Баттогтох дараах зүйлийг хэллээ.

“ДЭМБ-ын зүгээс Ази номхон далайн улс орнуудыг шинэ коронавирустэй холбоотой судалгаа хийхийг зөвлөж, санхүүжүүлсэн. Тиймээс бид хүн амын насны бүлгүүдэд халдвар тархалт хэр зэрэг байгааг судалж байна. 8 аймаг 2 хотын хэмжээнд 5000 хүнийг хамруулан, дагаж судалж байна. Одоогийн үр дүнгээр 30-39 насныхан түлхүү халдвар авсан байсан. Энэ судалгаа дуусаагүй. Судалгаанд хамрагдсан иргэдээ дагаж судалж байгаа. Шинж тэмдэг багатай халдвар авсан хүмүүс хөл хорио тогтоохоос өмнө маш бага хувиар хүн амын дунд байсан гэж таамаглаж байгаа. Эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйгээр өвчилж байгаа иргэд насны бүлгүүдэд хэд байна вэ гэдгийг судалж байгаа. Өвчлөл нас баралтын хамаарал, эсрэг биеийн хэмжээг харьцуулан судалж байгаа.

Хүний зохион бүтээгээд байгаа вирусийн эсрэг хамгаалах өвөрмөц арга нь вакцин юм. Тиймээс иргэд ухамсартайгаар хандаж, вакциндаа хамрагдаарай” гэлээ.

ХӨСҮТ - Хэвлэл мэдээлэл

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан