Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно

Нийслэлд тавдугаар сарын 8-ны дотор насанд хүрсэн иргэдээ дархлаажуулалтад бүрэн хамруулахаар ажиллаж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар 627740 иргэн нэгдүгээр тунд хамрагдсан бол үүнээс 283162 иргэн хоёрдугаар тунд бүрэн хамрагдаад буй юм.

Вакцины хоёр тунг бүрэн хийлгэсэн бол 14-21 хоногийн дараа дархлаа тогтоно. Гэвч та амны хаалтаа авч болохгүй. Халдвар хамгааллын дэглэмийн урьдын адил сахисаар байх хэрэгтэй. Вакцинаа бүрэн хийлгэсэн хүн ч халдвар авч байгаа гэхдээ хөнгөн тусаж байна. 
Улсын хэмжээнд нийт хүн амын 60 хувийг дархлаажуулалтад хамруулах зорилт тавин ажиллаж байна. Вакцинаа бүрэн хийлгэсэн хүн маск явбал өөрөө халдвар авахгүй байж болох ч бусдад халдвар дамжуулагч болох эрсдэлтэй. Учир нь хүн амын 40 хувьд дархлаажуулалт хийгдээгүй. 

Тиймээс Засгийн газраас тавьсан зорилтынхоо хүрээнд дархлаажуулалтыг хийсний дараа, нөхцөл байдал үнэлэлт, дүгнэлт хийгээд маскаа авч болох эсэхийг олон нийтэд албан ёсоор зарлана хэмээн ЭМЯ-наас мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан