Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Буянтогтох: Нийслэлийн хэмжээнд 30 эмнэлэг “ковид19”-ийн эмчилгээг хийж байна

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох нэгдсэн мэдээллийн үеэр дараах зүйлийг хэллээ.

-Нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Өдөр бүр тохиолдлын тоо нэмэгдэж байна. Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүстээ эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүллээ. Өрхийн эмнэлгээр дархлаа дэмжих зүйлсийг хүргүүлж байна.

Улсын 1, 2, 3-р эмнэлгийн тусгаарлах хэсгийг дайчиллаа. Үндсэн тусламж үйлчилгээ авах зорилгоор эмнэлэг рүү хандаж байгаа иргэдийн тоо буурч байгаа. Хөл хорио суларвал эмнэлэг рүү хандах хүмүүст ихсэх байх. Гэхдээ зохицуулж ажиллаж байна.

-Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо буурахаар харагдаж байна уу?

-Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна. Зорилтот бүлгийг вакцинд хамруулах нь нэн тэргүүний ажил юм. Хүндрэх эрсдэлтэй хүмүүст дархлаажуулалтын багц вирусийн эсрэг эмчилгээг хийж байна. 200 гаруй эрчимт эмчилгээний ор нэмж дэлгэсэн. Вирусийн эсрэг эмчилгээнд түгээмэл эм ордог учир хомсдол харьцангуй байхгүй.

-Орон нутагт хэдэн хүн эмчлүүлж байгаа вэ?

2Одоогоор хүн амын 1 хувд халдвар тархсан байна. Орон нутагт Эмчилгээ хийлгэж байгаа 1200 орчим өвчтөн байна. Шууд гэрээсээ эрчимт эмчилгээнд орох түвшинд ирэх нь хэцүү байна. Тиймээс хүндрэхээс нь өмнө эмчлэх бодлого баримталж байна. Нийслэлийн хэмжээнд 30 эмнэлэг “ковид19”-ийн эмчилгээг хийж байна. Эрчимт эмчилгээний 385 ор байсан. Үүнээс хойш 200 гаруй ор нэмэгдсэн.

Одоогоор амьсгалын аппарат 1000 гаруй байгаа. Энэ нь хангалттай нөөц юм.

-Хэчнээн хүн улаан бүсэд ажилаж байна вэ?

-5336 хүн улаан бүсэд ажиллаж байна. Задалж хэлбэл, 1300 орчим эмч, 1400 сувилагч, тархвар судлаач зэрэг хүмүүс голомтод ажиллаж байна. “Ковид19” ажлаагүй эрүүл мэндийн ажилтан гэж байхгүй. Өрхийн эмнэлэг гэрээр эмчлүүлж байгаа хүмүүсийг болон ойрын хавьтлуудыг хянаж байна. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа.

ХӨСҮТ - ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан