Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Б.Буянтогтох:Vero Cell вакциныг хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүс хийлгэж болно

Манай улсад хамгийн эхэнд орж ирсэн AstraZeneca, Pfizer вакциныг халдвар авбал хүндрэх эрсдэлтэй гэж үзсэн болон хавдартай, бөөрний дутагдалтай буюу архаг хууч өвчтэй хүмүүс рүү чиглүүлж хийж өгсөн гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газар, ЭМЯ-ны зүгээс эрсдэлт бүлгийнхнээ эрсдэлээс хамгаалах зорилгоор тухайн хүмүүст дээр дурдсан вакциныг хийж байсан. Гэтэл иргэд Pfizer вакциныг энэ хүмүүст хийх ёстой юм байна гээд ойлголттой болсон юм шиг байна. Одоо бол заавал AstraZeneca, Pfizer вакцин хийлгэх шаардлагагүй.

Манай улсад өнөөдрийн байдлаар Vero Cell вакцины хангамж сайн байгаа. Вакцины сонголтгүй олон улс орон бий. Тэгэхээр энэ үед иргэд маань "энэ вакциныг хийлгэнэ, тэр вакциныг хийлгэхгүй" гэж туйлширмааргүй байна. Байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв.

Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Vero Cell вакцин тохирно. Эдгээр хүмүүс Vero Cell вакциныг хийлгэх бүрэн боломжтой. Эмчдээ үзүүлээд өвчнийх нь сэдрэлийн үе биш бол вакцинаа хийлгэх нь хамгийн зөв сонголт" хэмээн ярилаа.

Мөн "Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүс дунд эрсдэлт бүлгийн хүн байх юм бол дархлаа сайжруулах бэлдмэл, вирусийн эсрэг эмийг өрхийн эмнэлгээр нь дамжуулан олгож байгаа. Хэн өгөхийг өрхийн эмч үзлэг хийгээд шийдэж байна. 

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжид хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол вирусийн эсрэг эмчилгээ шаардлагагүй гэж үзсэн. Шаардлагатай хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх ажлыг өрхийн эмнэлэг хариуцаж байгаа. Түүнээс биш тухайн багцыг хүн бүрд олгохгүй. 

Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс витамин С, Д, цайр хэрэглэх, шингэн зүйл сайн уух, амрах гэх мэт ердийн дэглэмээр явахад 10-14 хоногийн дотор бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ эхэндээ хөнгөн байж байгаад аажимдаа хүндрэх асуудал гарч байгаа учраас явцын хяналтаа тогтмол хийлгээд явна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан