Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
Б.Жавхлан: Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Сангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар вакцины нөөцийг хангалттай хэмжээнд татан авсан. Гэсэн хэдий ч иргэдийн вакцин хийлгэх идэвх эрс суларч байна. Хамгийн идэвхтэй үедээ өдөрт 60 мянга гаруй иргэн вакцин хийлгэж байсан бол өчигдрөөс эхлэн 40 мянга болж буурлаа. Засгийн газар тавдугаар сарын эхний 10 хоногт вакцины нэгдүгээр тунг зорилтот  буюу нийт иргэдийнхээ 60 хувьд хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хэдийгээр сайн дурын дархлаажуулалт боловч цар тахал дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгарсан асуудал учир иргэд хариуцлагатай хандах учиртай. Вакцин хийлгээгүй иргэдийн өмнөөс нийгэм тэр чигтээ эрсдэлд орж болохгүй. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Вакцинжуулалт хийлгэсэн иргэдээ урамшуулна.

Улаанбаатарт хүнсний талон авдаг вакцин хийлгэх насны 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Улаанбаатар хотод төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн  вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна. 

Засгийн газар цаашид вакцины 2 тунг хийлгэсэн иргэдээ урамшуулна. Вакцины хоёр тунг хийлгэсэн иргэддээ дархлаа сайн тогтоход нь дэм болж, амин дэм авахад зориулан 50 мянган төгрөгийн урамшууллыг бэлэн мөнгөө олгохоор шийдвэрлэлээ. 

Бид дахин хөл хориог тогтоохыг хүсэхгүй байна. Тиймээс аль болох богино хугацаанд хэвийн амьдралдаа орохын тулд эдгээр арга хэмжээг авч байгаа юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан