Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
 Шинээр 940 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ  /2021.05.06/

Өнгөрсөн хоногт коронавируст халдварын тохиолдол 940-өөр нэмэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдвар 42,484 боллоо.

Сүүлийн 24 цагт 1308 хүн эдгэрчээ. Ингэснээр нийт 27242 хүн эдгэрлээ. Харин 12 иргэн нас баржээ.

40 настай эмэгтэй,
78 настай эрэгтэй,
83 настай эрэгтэй,
95 настай эмэгтэй,
58 настай эрэгтэй,
58 настай эмэгтэй,
74 настай эмэгтэй,
70 настай эмэгтэй,
74 настай эмэгтэй,
94 настай эмэгтэй,
41 настай эмэгтэй нэн хүнд хэлбэрийн халдварын улмаас нас баржээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тухайд

Маш хүнд хэлбэрийн 124 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж байна. Хүнд 469, хүндэвтэр 1452, хөнгөн 2833 өвчтөн байна.    

Сүүлийн 24 цагт нийт 118500 хүнд вакцин хийжээ. Эхний тунд 1 сая 208 мянга,  хоёр дахь тунд 1 756 мянган хүн хамрагджээ. Нийслэлд нийт 1284784 иргэн вакцинаа хийлгэжээ. Харин орон нутагт энэ тоо 471 650 байна.    

ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник вакциныг маргааш хийж эхэлнэ гэв. Энэ вакциныг хийлгэхээр олон иргэн хүлээж байгаа аж. Халдвар аваад эдгэрсэн хүмүүст хэзээ вакцин хийх нь одоогоор тодорхойгүй байна гэв. Зарим улсад  3 сар, заримд нь  6 сарын дараа  вакцин хийж байгаа аж.     

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан