Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ХӨСҮТ: ХОЁР СУВИЛАГЧ БАЙРНЫ УРЬДЧИЛГААТАЙ БОЛЛОО

Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан ХӨСҮТ-д хувь хүнээс ирсэн 20 сая төгрөгний мөнгөн хандиваар хоёр сувилагч байрны урьдчилгаатай боллоо.

Тодруулвал ХӨСҮТ-өөс нийт эмч ажиллагсдынхаа орон сууцны нөхцлийг сайжруулах зорилгоор судалгаа явуулж 525 ажилчид хамрагдсан байна. Харин өнөөдөр сувилагчдын баярыг тохиолдуулан 10 жилээс дээш хугацаагаар тус төвд ажилласан, амьдрах орон сууцны асуудалтай нийт 36 сувилагч, тусгай мэргэжилтэнүүдийн дунд сугалаа явуулж 2 азтанг тодрууллаа.

Азтангуудын хувьд ХӨСҮТ-д 30 жил, 13жил сувилагчаар ажилласан хүмүүс байлаа.

Л.Баттөр: Цаашид эмч ажилчдынхаа ажиллах орчинг сайжруулах, ажлын ачааллыг хөнгөвчлөх, амьдрах орчин хийгээд нийгмийн асуудалд нь дэмжлэг болохуйц олон ажлыг төлөвлөн хийж хэрэгжүүлж эхлэж байна. Та бүхэн минь эрүүл байж энхийн үйлсээрээ эх орноо аюулт цар тахлаас хамгаалах БААТРУУД юм шүү. Энх цагт эмнэлгийн ажилчдын өдрөөр нижгэр сайхан тэмдэглэх боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бүхэн минь сэтгэлдээ баярлаж ар гэрийнхээ хэмжээнд баяраа тэмдэглээрэй. Та бүхэндээ олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэе.

ХӨСҮТ-Хэвлэл мэдээлэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан