Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Дархлаажуулалт хийсэн эмч, сувилагч, ажиллагсдад урамшуулал, илүү цагийн мөнгийг нь олгож эхэллээ

Орон даяар хүн амаа дархлаажуулах ажил амжилттай үргэлжилж байна. Коронавируст халдварт өвчний эсрэг иргэдээ дархлаажуулах ажилд эмч мэргэжилтнүүд маань 2 сар гаруй хугацаанд цаг наргүй зүтгэж нийт зорилтот хүн амынхаа дийлэнх хувийг дархлаажуулж чадлаа.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэнд, Сангийн сайд нарын хамтарсан 67/А/268 тоот тушаалыг хэрэгжүүлж, энэ оны 3 сарын 1-нээс 5 сарын 10-ны өдрүүдэд дархлаажуулалт хийсэн эмч, сувилагч, ажиллагсдад урамшуулал, илүү цагийн мөнгийг олгож эхэллээ.

Дархлаажуулалт хийсэн, тандалтын зорилгоор явуулын баг ажиллуулж, сорьц цуглуулсан, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлсэн Эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээ ирүүлсэн тохиолдолд манай газар санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх болно.

Эх сурвалж:Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

4 Сэтгэгдэл
энэ тушаалыг хаанаас олж харж болох вэ
84-р сургуулийн вакцины цэгт ажиллаж байсан эмч сувилагч вакциннатр халуун хэмжигч ариутгагч үйлчлэгч цагдаа нартаа ажлын амжилт хүсье. Би олон цаг гадаа дараалан зогсоод орсон.Халуун хэмжиж байсан бүсгүй сайн байна уу та гараа ариутгаад халуунаа үзүүлээрэй гээд хаана суухыг минь хүртэл зааж өгч хүн бүхэнтэй эелдэг харьцаж өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дараалал харгалзахгүй оруулж хэдэн үе шатаар явж вакциндаа хамрагдах талаар зөвлөгөө өгч байгаа нь цааш явж даралтаа үзүүлж эмчийн үзлэгт орж бүртгэл хийлгээд вакциндаа хамрагдаж ажиглалтын өрөөнд 15 минут биеэ ажиглан суугаад гарсан. 84-р сургууль вакцины цэгт ажиллаж байгаа эмнэлгийн эмч сувилагч ажилтан цагдаа нартаа ажлын амжилт хүсье. Та нар чадна Бид нар хичээнэ.
Маш зөв, вакцин хийлгэх гээд очихдоо тэнд байсан бүх хүмүүсээр бахархаж, хайр хүрсэн. Би бараг 3 цаг дараалан зогссон тэр хооронд тэд огт амраагүй. Бидний төлөө ар гэр, өөрийн биеэ үл хайрлан зүтгэсэн ачлалт сувилагч нартаа баярлалаа. Та нар чадсан. Улс зөв шийдвэр гаргажээ. Бүгдэд нь амжилт хүсье. Хүний хөдалмөрийг үнэлэх хэрэгтэй. Маш зөв сайхан мэдээ байна.
Дарахлаажуулаалтын голомтод ажилласан сургуулийн үйлчлэгч нарт урамшууллын мөнгө олгогдохуу
Хамгийн их уншсан