Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТАЛАРХАЛ

Эрүүл энх, элэг бүтэн амьдрах өрх бүрийн мөрөөдөл байдаг. Нөхөр маань хүндээр өвдөж, үхэл, амьдралын заагт, эмнэлгийн орон дээр хайртай бүхнийхээ сэтгэлийг чилээн, нулимсыг дуслуулж байсан тэр өдөр хэдийнэ ард хоцорсон байна. Өнөөдрийн нарыг харж, үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдарч буй нь Батболд даргатай Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагчдын ур чадвар, хичээл зүтгэлийн үр дүн юм.

Тэр дундаа манай гэр бүлд баяр баясгалан, аз жаргал бэлэглэсэн энх цагийн баатрууд болсон Өлзийжаргал, Чойсүрэн, Цэнгүүнжав, Цэрэнчунт, Жавзмаа, Гантөгс, Эрдэнэсувд, Болд эмчийн эмчилгээ болон сувилагч, үйлчлэгч нарын асаргаа, сувилгааны хүчинд сэхээний тасагт 15, энгийн тасагт 13 хоносон хань минь өнөөдөр бусдын л адил амьдралын төлөө зүтгэж байна. 

Ард олноо аюулт өвчнөөс аврахын тулд өргөсөн тангараг, хүлээсэн үүрэгтэй үнэнчээр зүтгэж буй эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд маань агаар салхи нэвтрэхгүй битүү хулдаасан хувцас, усны гутал, давхар маск, бээлий өмссөн хүнд нөхцөл дор ахмад настан давамгайлсан эмчлүүлэгч нараа эрүүл болгохын төлөө чин сэтгэлээсээ ачаалал даан ажиллаж байгааг нөхрийгөө сахих 10 гаруй хоногийн хугацаанд харж суухдаа биширч, хүндэлж байсныг нуух юун.   

Энэхүү битүү хувцсаа тайлж ч чадалгүй ажлын байран дээрээ 6-8 цаг /Сэхээний тасгийн Өлзийжаргал эмч тасралтгүй 6 цаг гаран хувцсаа тайлаагүйг би мэднэ/ яс өмсөх тэдний арьс хөлсөндөө яаж түлэгдэж байгаа бол ам нь их л цангаж байгаа даа, усны гутлын чийгэнд хөл нь хавагнах вий дээ гэж  сэтгэл өвдөж байсан өдрүүд ч цөөнгүй.

Өвчтнүүдээ эмчилж буй эмч, сувилагч, үйлчлэгч  нар байнга хөлөрдөг ч тэдэнд хөлсөө арчих, амны цангаагаа тайлах, сэрүүцэх магадгүй загтнасан газраа маажих нь улаан бүсэд хориотой. Ийнхүү хориотой бүхнийг мөрдөж хүнд өвдсөн өвчтөнийхээ амь насыг аврах гэж хором бүртэй уралдан үүргээ хэрэгжүүлж байгаа тэднээр бахархахгүй байхын аргагүй.

Баярласан сэтгэлийнхээ илэрхийлэл болгож эх орон, ард олноо цар тахлын үед хамгаалахаар сэтгэл, зүтгэл гарган хариуцлагатай ажиллаж байгаа та бүхэндээ энэхүү захидлаар дамжуулан талархахын зэрэгцээ энэ хүнд үеийг даван туулахаар цаг наргүй ажиллаж байгаа бүхий л хүмүүст гэр бүлийнхээ өмнөөс амжилт хүсэн, эрүүл энхийг ерөөж байна.

Тэр дундаа элгэн садан монголчуудынхаа эрүүл мэндийн төлөөх манаанд соргог зогсож, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж нэгэн сэтгэлээр, тэсвэр хатуужилтай, хичээл зүтгэлтэйгээр ажиллаж, ард олондоо амьдрал бэлэглэж, буян дэлгэрүүлж буй Цэргийн төв эмнэлгийн хамт олонд эрүүл энх, ажлын их амжилт бүтээлийг хүсэн ерөөж, чин сэтгэлээсээ  Талархал илэрхийлж байгааг маань хүлээн авна уу.

Талархсан, Эмчлүүлсэн иргэн Л.Батдоржийн гэр бүл

4 Сэтгэгдэл
Хамт олондоо ажилд нь амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
Mundag bn 👏
Mundag bn 👏
Tsergiin tuw emnelgiinhend amjilt husiye
Хамгийн их уншсан