Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтэн сургалтад хамрагдлаа

Өнөөдөр ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журам”-ын дагуу хяналт хийх арга зүйн чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Сургалтад тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газрын мэргэжилтнүүд болон орон нутгийн ЭМД-ын хэлтсийн 60 гаруй мэргэжилтэн хамрагдсан юм.

Өнгөрсөн оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж салбарын хууль, эрх зүйн орчин, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн олон чухал хууль, тогтоомжийг баталж хэрэгжүүлж эхэлсэн.

Тухайлбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Энэ хүрээнд ЭМДЕГ-ын тусламж, үйлчилгээний хяналтын бүтэц, үйл ажиллагаа, арга хэрэгслийг тодорхойлон үе шаттай тогтолцоог нэвтрүүлэх шаардлага тулгарч Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын журмыг боловсруулан ЭМДҮЗ-ийн 05 дугаар тогтоолоор баталсан юм.

ЭМДЕГ-аас шинээр батлан, хэрэгжүүлж байгаа эдгээр журам, тогтоолуудын хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын албан хаагч, мэргэжилтнүүдэд төрөл бүрийн сургалт, мэдээллийн ажлыг тогтмол явуулж чадавхжуулахад анхааран ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан