Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
ИХ БРИТАНИ “COVID-19”-ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНГИЙН ТУРШИЛТ ХИЙНЭ

Их Британийн Засгийн газар вакцины гурав дахь тунгийн туршилт эхлүүлэхээр болсноо мэдэгдээд байна.

Тухайлбал: вакцины хоёр дахь тунг хийлгээд хамгийн багадаа 10-12 долоо хоног болсон хүмүүст “Pfizer”, “BioNTech”, “AstraZeneca” зэрэг долоон төрлийн вакцины аль нэгийг хийж, аль нь өндөр дархлаа тогтоож байгааг судлах ажээ.

Туршилтад 30-аас дээш насны 3000 хүнийг оролцуулах юм байна. Оролцогчид анх хийлгэсэн вакцинаасаа өөр вакцин хийлгэж болох аж.

Вакцинжуулалтын явцыг харвал тус улс нийт хүн амынхаа бараг гуравны нэгийг бүрэн вакцинжуулаад байна.

Үүнээс гадна “Pfizer” компанийн гурав дахь тунгийн туршилтын үр дүн ойрын хоёр сарын хугацаанд гарах товтой байгааг тус компани мэдэгдлээ. “Pfizer”-ийн вакцины хоёр дахь тунгаа хийлгээд 8-12 сар өнгөрсөн хүмүүст гурав дахь тунг хийх боломжтой гэж үзээд байгаа юм.

Эх сурвалж: http://bloombergtv.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан