Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хиймэл оюуны үндэсний зөвлөл: Дижитал эдийн засгийг өсгөнө Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална   Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно   “ТОРГОНЫ ЗАМЫН ЖИНГИЙН ЦУВАА” ХАРХОРУМЫН ТҮҮХ, ХАНГАЙН БҮСИЙН МАЛЧДЫН УЛАМЖЛАЛТ АРГА УХААНТАЙ ТАНИЛЦЛАА ЯПОНД ҮҮССЭН ХАР САЛХИНЫ УЛМААС ЗАРИМ НИСЛЭГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО 2026–2027 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ Наймдугаар сарын 9-ний байдлаар Монгол Улс 622,123 жуулчин хүлээн авчээ Засгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана
Чингис хот-Бэрх чиглэлийн автозамыг ирэх онд ашиглалтад оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хэнтий аймагт албан томилолтоор ажиллаж байна. Тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тавьж байгаа автозам, тэр дундаа Чингис хот-Бэрх чиглэлийн хатуу хучилттай автозамын ажлын явцтай танилцлаа.

Эхний 20 км автозамыг “Наранбулаг-Хан” компани 2019 онд ашиглалтад оруулсан. Үлдэх 50 км замыг ирэх онд хүлээлгэж өгөх бөгөөд явц 50 хувьтай байна. Чингис хот-Бэрхийг хатуу хучилттай замаар холбохоор Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийн томилолтыг эдийн засагтайгаа уясан байдалтай явж байгаа. Энэ удаагийн томилолт их чухал. Засгийн газар хилийн   боомтуудаа хатуу хучилттай замаар холбохыг зорьж байна. Аялал жуулчлалын энэ зам Ульхан боомтоор дамжин ОХУ-руу шууд гарах гарц, нэг үгээр хэлбэл олон улсын автозам болно. Цаашид Хавирга, Ульханы боомтыг холбовол бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна бүс нутгийн нийгэм, эдийн засагт үр ашгаа өгнө. Аялал жуулчлалын бүс нутгийг хөгжүүлэхдээ шат дараатайгаар буюу төлөвлөгөөнд үндэслэн бүтээн байгуулалт хийх нь илүү үр ашигтай” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан