Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
630 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдварын улмаас 5 хүн нас барлаа /2021.05.24/

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

"Дархлаажуулалтын 2-р тунд хамрагдсан 775940 хүний 0.44 хувь нь халдвар авсан аж. Мөн тэдгээр тохиолдол нь дархлаажуулалтад хамрагдсанаас 14 хоногийн дотор байсан"-ыг ээлжит мэдээллийн эхэнд хэллээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 5,849 хүний сорьцод шинжилгээ хийхэд 630 хүнээс коронавирусийн халдвар илэрч, халдварын улмаас 5 хүн нас барлаа. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдол 53,100 болж байна. Шинээр авсан иргэдийн 49 нь хөдөө орон нутагт, 581 нь нийслэлээс бүртгэгдлээ. Ковид 19-ийн эсрэг дархлаажуулалтын хоёрдугаар тунд нийслэлд 590874 хүн, орон нутагт 185066 иргэнийг хамрууллаа. Мөн хугацаанд халдвар авсан 410 хүн эдгэрч гарлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлоос 46,748 нь эдгэрээд байгаа бол 253 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа юм.

Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд сайн дураар шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол батлагдаж байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна. Нөхцөл байдал хүнд хэвээр байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан