Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Өнгөрсөн долоо хоногт шинээр 4724 тохиолдол нийслэлд бүртгэгдэж, 24 иргэн нас бараад байна

Хөл хорионы дэглэм суларсан эхний долоо хоногт халдварын тохиолдол буураад байсан юм. Харин сүүлийн хоёр долоо хоногийн байдлаар дотоодын халдварын тоо эргээд өсөх хандлагатай болж байна. Ялангуяа нийслэлийн 151 хороо бүхэлдээ халдварын голомт болсныг Эрүүл мэндийн яам онцоллоо.

Өнгөрсөн долоо хоногт шинээр 4724 тохиолдол нийслэлд бүртгэгдэж, 24 иргэн нас бараад байна.

Энэ сарын 30-ны байдлаар улсын хэмжээнд “коронавирус”-ийн батлагдсан нийт тохиолдол 57 мянга 512 болоод байгаа бол “Covid-19”-ийн нэн хүнд хэлбэрээр нас барсан хүний тоо 286 боллоо. Олон улсын нөхцөл байдалтай харьцуулахад гурван сая хүн амтай Монгол Улсын хувьд энэ нь өндөр үзүүлэлт болж байна. Тухайлбал: 50 гаруй сая хүн амтай БНСУ-д “коронавирус”-ийн халдварын 500-600 гаруй тохиолдол өдөрт шинээр бүртгэгдэж байгаа аж. Мөн 14 орчим сая хүн амтай Японы Токио хотод ижил нөхцөл байдалтай байна.

Үүнээс гадна Монгол Улсаас Швейцарын Холбооны улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэхдээ есөн сая хүн амтай тус улсад халдварын тоо 800-900, мөн 3-5 хүн эндэж байна гэсэн юм. Үүнээс харахад Монгол Улсын хувьд нөхцөл байдал эрсдэлтэй нас баралт өндөр байна.

Үүний зэрэгцээ ирэх зургаадугаар сарын дунд үеэс нийт хүн амын дунд вакцины хоёр дахь тунд хамрагдаад 14 хоносон иргэдийн эзлэх хувь ихэснэ. Ийм учраас халдварын нөхцөл байдал тогтворжиж нас баралт буурах хандлага ажиглагдах хүлээлттэй байгааг эрдэмтдийн баг мэдээлсэн байна.

Дархлаажуулалтын хувьд улсын хэмжээнд 1.8 сая иргэн “коронавирус”-ийн эсрэг вакцины эхний тунг, 1.2 сая иргэн хоёр дахь тунг хийлгэжээ. Үүнээс нийслэлд зорилтот бүлгийн иргэдийн 99.6 хувь нь эхний тунд, 75.9 хувь нь хоёр дахь тунд хамрагдсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан