Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
1.177 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 66,443 болж байна /2021.06.07/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6,248 шинжилгээ хийх явцад 1,177 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 66,443 болж байгаа. 1,177 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд

  • 867 нь Улаанбаатар хотод
  • 310 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. 

Сүүлийн 24 цагт 300 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,081 боллоо. Халдварын улмаас 6,253 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 3,740
  • Хүндэвтэр - 1,868
  • Хүнд - 515
  • Маш хүнд - 130 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 5,773 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас хоёр хүн /63 настай эмэгтэй, 34 настай эрэгтэй/ нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан