Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
9.631 шинжилгээ хийх явцад 1.267 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барсан байна /2021.06.08/

"Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 9,631 шинжилгээ хийх явцад 1,267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67,710 болж байгаа. 1,267 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд

  • 962 нь Улаанбаатар хотод
  • 305 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.

Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54,713 боллоо. Халдварын улмаас 6,423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 3,892
  • Хүндэвтэр - 1,892
  • Хүнд - 506
  • Маш хүнд - 133 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 6,233 хүнд Өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 54,713 хүн эдгэрээд байгаа бол 318 хүн уг өвчний хүндрэлээр нас бараад байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан