Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2,386 хүнээс коронавирус илэрч, нийт халдварын тоо улсын хэмжээнд 80.733 болжээ

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,553 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,386 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний дийлэнх нь вакцинд бүрэн хамрагдаагүй байжээ. Иймд дархлаажуулалтад хамрагдахыг уриалав.

Сүүлийн 24 цагт 11 иргэн нас баржээ. 50-59 насны гурван хүн нас барсан бөгөөд 2-15 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэв. Мөн 80-аас дээш насны  гурван иргэн нас баржээ. 2-20 хоног эмнэлэгт хэвтэн  эмчлүүлсэн иргэд нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Эмнэлгийн бус орчинд үүссэн хатгалгаа, амьсгалын архаг дутагдал гэх мэт оноштой иргэд нас баржээ.

Нийт халдварын тоо улсын хэмжээнд 80,733 болж байгаа. 2,386 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд дотор нь задалж танилцуулбал, 

  • 1,675 нь Улаанбаатар хотод
  • 711 нь орон нутагт бүртгэгдлээ. 

 18-34 насны иргэд голлон өвджээ.  

797 хүн эдгэрч, нийт эдгэсэн хүний тоо 57822-т хүрэв. Харин эмнэлэгт нийт 9346 орчим хүн хэвтэж байгаагаас маш хүнд хүн 184 болж өсөв. Улсын хэмжээнд гэрийн хяналтад 13260 хүн байна. Халдвар  хурдацтай тархаж байгаа тул гэрийн хяналтад буй иргэдэд ямар эмчилгээ хийхийг нээлттэй зарлахыг олон иргэн ЭМЯ-наас шаарджээ. Хүн бүрийн биеийн байдал ялгаатай тул нийтлэг эмчилгээний жор байхгүй гэв. Антибиотик төрлийн эм уухдаа болгоомжтой байж, амин дэм түлхүү хэрэглэхийг зөвлөлөө.      Хүүхдийг олон нийтийн газраар битгий авч яваарай гэсэн анхааруулгыг эцэг эхчүүдэд хандан ЭМЯ-наас дахин өглөө.  

Бүртгэгдсэн халдваруудын 618 нь 0-17 насны хүүхэд байна. Вакцинд хамгийн идэвх султай хамрагдсан 30-34 насныхан халдвар их авч байгаа. 

Орон нутагт халдварын тохиолдол өндөр хэвээр байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг уриалж байна. 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан