Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүдэд Pfizer вакцин тарьж буй цэгүүд

Жирэмсэн эмэгтэйчүүд болон 16-17 насны хүүхдүүд энэ долоо хоногоос Pfizer-BioNTech үйлдвэрийн Comirnaty вакцинд сайн дурын үндсэн дээр хамрагдах боломжтой болсон.

Тус вакциныг дүүрэг тус бүрд нэг цэгээр дамжуулан хийж байгаа. 

Эдгээр дархлаажуулалтын цэгт иргэдээр асуумж бөглүүлж авахаас гадна 16-17 насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийн хамт очиж зөвшөөрч буйгаа илэрхийлэн гарын үсэг зурснаар вакцин хийлгэж байгаа юм. 

Статистик мэдээллээр Монгол Улсад 12-17 насны 292,000 хүүхэд байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Pfizer вакцины нөөц 125,740 тун болоод байна. 

Манай улсын хувьд 12-15 насны хүүхдүүдийг ч вакцинд хамруулах боломжийн талаар судалж үзэж байгаа. Хэрэв боломжтой гэж үзвэл дээрх насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан