Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
1800-1363 дугаарт холбогдсон 415 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө

ЭМДЕГ иргэд, даатгуулагчдадаа ЭМД-тай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг түргэн, шуурхай хүргэхээр Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 тусгай дугаарыг ажиллуулдаг.

Өнөөдөр 15 цагийн байдлаар тус дугаарт 415 дуудлага ирж тухай бүрт нь хариултыг шуурхай өгөхөөс гадна 38 иргэний асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа. Нийт дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн, хүүхдийн регистрийн дугаар болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байна.

Хэрэглэгчтэй харилцах төвийн таван оператор зэрэг иргэд, даатгуулагчдад зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байгаа бөгөөд та шугам чөлөөгүй үед лавлах утсанд холбогдсон тохиолдолд Call canter цахим системд бүртгэгдэн операторууд таньруу эргэн холбогдож хэрэгтэй мэдээллийг тань шуурхай өгч ажиллаж байгаа.

Та ажлын өдрүүдэд 08:30 цагаас 17:30 минутын хооронд ЭМД-ын 1800-1363 утсанд энгийн тарифын холбогдон өөрт хэрэгтэй мэдээ, мэдээллээ шуурхай аваарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан