Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
2635 хүнээс халдвар илэрч, 14 иргэн нас баржээ / 2021.06.19/

Сүүлийн 24 цагт нийт 12865 хүнд шинжилгээ хийхэд 2635 хүнээс халдвар илэрчээ. Нийт батлагдсан тохиолдол 91151 боллоо. 1877 тохиолдол нийслэлд, 758 нь орон нутагт байна. Шинжилгээ өгсөн 5 хүн тутмын нэг нь халдвартай байна.      

Насны бүлгээр нь харвал 30-40 насныхан зонхилж байна.  Иймд онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай. Халдварт өвчний нууц үе 4-5 хоног үргэлжилдэг. Иймд өнөөдөр ойрын хавьтал боллоо гээд маргааш шинжилгээ өгөх нь төдийлөн ач холбогдолгүй. Нэн түрүүнд өөрийгөө тусгаарлаарай.  

Мөн сүүлийн 24 цагт 35-аас 85 насны 14 иргэн нас баржээ. Эдгээр иргэд 8-25 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.  

Өчигдөр улсын хэмжээнд 9313 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.    

Та ойрын хавьтал болсон бол сандрах хэрэггүй. 119 дугаарын утсанд залган, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө аваарай.   

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан