Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТОГТОЛЦООНД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУДААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ Сонгинохайрхан дүүрэгт төрийн цахим үйлчилгээний өөртөө үйлчлэх цэг 24/7 ажиллана МИШЭЭЛ ЭКСПО төвд “Medical Health Technology 2026” эрүүл мэндийн нэгдсэн үзэсгэлэнг нээв “Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ Нэг тэрбум төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөрт 10 их, дээд сургуулийн 300 орчим оюутан бүртгүүлжээ Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй, аргачлал боловсруулах судалгааны ажлын хэлэлцүүлэг зохион байгуулав Говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих гүйцэтгэгч тодорлоо ШУУД: Ардчилсан нам “4/11 мэдээллийн цаг”-аараа төсвийн асуудлаар мэдээлэл хийж байна Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
Ц.Чинбаяр: Хүүхдэдээ бид өөрсдөө халдвар тарааж байна

ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр Асашёорюү Д.Дагвадоржтой ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр ярилцлаа.

Тэрбээр хүүхдүүдийн өвчлөлийн талаар "Хэвийн дархлаатай хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Харин суурь өвчлөлтэй, эрсдэлт бүлгийн хүүхдүүд ковидоор хүнд өвчилж, амьсгалын дутагдалд орж байна. Хүүхдүүдэд бид өөрсдөө халдвар тарааж байгаа. Эцэг, эх нь гадуур явж, хавьтал болоод хүүхдэдээ, ахмад настай аав, ээждээ халдвар тараагаад байна. Иймээс гадуур явахгүй байж, тэвчиж болох уулзалтыг хойш тавиач ээ гэж хэлмээр байна" гэлээ.

Иргэд ковидоос урьдчилан сэргийлэхээр мана 4, норов 7 зэрэг тан, арбидол эм ууж байгаа талаар Ц.Чинбаяр эмч "Болсон, болоогүй вирусний эм хайж, үнийг нь өсгөхөөс илүү ковидоос хамгаалах цорын ганц арга нь вакцин. Вакциныхаа бүрэн тунд хамрагд. Амны хаалтаа зөв зүү. Витамин С, Д ч гэсэн сөрөг нөлөөтэй. Витамин С ходоод цочроох, витамин Д хүний төрөлхийн дархлааг сулруулах сөрөг нөлөөтэй. Вирусний эмнүүдэд гаж нөлөө их бий" гэлээ.

Эх сурвалж:УОК-ын Шуурхай штаб

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан